“ӨСВӨРИЙН ПАРЛАМЕНТ—2023” ХӨТӨЛБӨРИЙН БҮРТГЭЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

УИХ-ын Тамгын Газар, НҮБ-ын Хүүхдийн Сан, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын Скаутын Холбоо хамтран зохион байгуулж буй “Өсвөрийн Парламент—2023” хөтөлбөрийн бүртгэл эхэлсэн билээ.
Тус хөтөлбөрт ЕБС-ийн 9-11-р ангийн сурагчид оролцох боломжтой бөгөөд шалгаруулалтын бүртгэл 🇲🇳 Монгол орон даяар нээлттэй үргэлжилж байна.
Хөтөлбөрт 21 аймаг, УБ хотын 9 дүүргээс нийт 150 сурагч сонгон шалгаруулна. Үүнд хүүхдийн оролцооны байгууллагуудаас төлөөлөл сурагчдыг урилгаар оролцуулна.
Өсвөрийн Парламент—2023 хөтөлбөр нь“Эрүүл орчин—Эрүүл хүүхэд”сэдвийн хүрээнд 2023.11 – 2024.06 дугаар сарын хооронд зохион байгуулагдах юм.
Хөтөлбөрөөс юуг сурч мэдэх вэ?
🌏 Тогтвортой хөгжлийн зорилгуудын талаар
🗣 Парламентын боловсрол, хүний эрхийн талаар
🌲 Орчны эрүүл мэндийн болон эрүүл амьдралын хэв маягийн тухай ойлголтууд
🤝 Багаар ажиллах ур чадварт суралцах
⚡️ Нөлөөллийн ажлын дадлага туршлагатай болох
📌 ХЭРХЭН БҮРТГҮҮЛЭХ ВЭ?
2023.11.10-аас өмнө доорх Google Forms линкээр орж бүртгүүлээрэй.
https://forms.gle/snY3j96bGtTeTBPB9
Онлайн анкет нь дараах хэсэгтэй

  1. Дээрх өгөгдсөн Google Form-ийн асуултуудад хариулах.
  2. Видео бичлэг
    “Бидний орчныг бохирдуулагч хүчин зүйлс” сэдвийн хүрээнд хоёр минутын бичлэг бэлтгэх (Гар утсаар бэлтгэж болно)
  3. Эсээ
    “Эрүүл, аюулгүй орчин – Хүүхдийн оролцоо” 250-300 үгтэй эсээ бичнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *