“Өсвөрийн парламент-2023” хөтөлбөрийн бүртгэл эхэллээ

Улсын Их Хурлын Тамгын Газар, НҮБ-ын Хүүхдийн Сан, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын Скаутын Холбоо хамтран зохион байгуулж буй “Өсвөрийн Парламент-2023” хөтөлбөрийн бүртгэл эхэллээ.

Тус хөтөлбөрт ЕБС-ийн 9-11 дүгээр ангийн сурагчид оролцох боломжтой бөгөөд шалгаруулалтын бүртгэл Монгол орон даяар нээлттэй явагдана.

Хөтөлбөрт 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүргээс нийт 150 сурагч сонгон шалгаруулна. Мөн хүүхдийн оролцооны байгууллагуудаас төлөөлөл сурагчдыг урилгаар оролцуулна.

“Өсвөрийн парламент-2023” хөтөлбөр нь “Эрүүл орчин-Эрүүл хүүхэд” сэдвийн хүрээнд 2023 оны 11 дүгээр сараас 2024 оны 06 дугаар сарын хооронд зохион байгуулагдах юм.

ХӨТӨЛБӨРӨӨС ЮУГ СУРЧ МЭДЭХ ВЭ?

🌏Тогтвортой хөгжлийн зорилгуудын талаар

🗣Парламентын боловсрол, хүний эрхийн талаар

🌲Орчны эрүүл мэндийн болон эрүүл амьдралын хэв маягийн тухай ойлголтууд

🤝Багаар ажиллах ур чадварт суралцах

⚡️Нөлөөллийн ажлын дадлага туршлагатай болох

ХЭРХЭН БҮРТГҮҮЛЭХ ВЭ?

2023.11.10-аас өмнө доорх Google Forms линкээр орж бүртгүүлээрэй.

https://forms.gle/snY3j96bGtTeTBPB9

Онлайн анкет нь дараах хэсэгтэй

1. Дээрх өгөгдсөн Google Form-ийн асуултуудад хариулах.

2. Видео бичлэг

“Бидний орчныг бохирдуулагч хүчин зүйлс” сэдвийн хүрээнд хоёр минутын бичлэг бэлтгэх (Гар утсаар бэлтгэж болно)

3. Эсээ

“Эрүүл, аюулгүй орчин – Хүүхдийн оролцоо” 250-300 үгтэй эсээ бичнэ.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *