“Парламентын боловсрол” хөтөлбөрийг хэрэгжүүлж буй Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын хамт олонд талархал ирүүллээ

YOUTHinc – “Монгол залуу мэргэжилтнүүд”-ийн нийгэмлэгээс “Парламентын боловсрол” хөтөлбөрийг хэрэгжүүлж буй Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын хамт олонд талархал ирүүлжээ.

Талархалд “YOUTHinc – “Монгол залуу мэргэжилтнүүд”-ийн төлөөлөл шинэ үеийн залуус -гишүүддээ зориулж, “STUDY TOUR” хөтөлбөрийн хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах, туршлага судлах аяллыг тогтмол зохион байгуулдаг билээ. Ээлжит танилцах аяллаар Монгол Улсын Их Хурлын Тамгын газраас зохион байгуулдаг “Парламентын боловсрол” хөтөлбөрт хамрагдаж, Төрийн ордон болоод парламентат ёсны түүх, хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаатай холбоотой нийтлэг мэдлэгийг олгоход хамтран ажилласан Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.” гэжээ.

Ирээдүйнхээ өөрчлөлтийн төлөө нэгдэж, хамтдаа сурч, хөгжиж байгаа “Монгол залуу мэргэжилтнүүд”-ийн төлөөлөл болсон 15-аас 35 насны 50 гаруй гишүүн “STUDY TOUR” ээлжит аяллаа 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Төрийн ордонд хийсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *