“Парламентын боловсрол” хөтөлбөрт хамрагдахаар Япон Улсаас сурагчид зорин ирлээ

Улсын Их Хурлын Тамгын газраас 2022 оноос эхлэн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, их, дээд сургуулийн оюутан, залууст зориулсан “Парламентын боловсрол” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ.

“Парламентын боловсрол” хөтөлбөрт хамрагдахаар өнөөдөр (2024.09.05) Япон Улсаас сурагчид зорин ирлээ.

Япон Улсын Осака мужийн “Хацүда Тондабаяши”ахлах сургуулийн төгсөх ангийн сурагчид “Парламентын боловсрол” хөтөлбөрийн Улсын Их Хурлын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцах аялалд хамрагдлаа.

Хамтран ажилласан Монгол Улсын Гадаад харилцааны яам, Монгол Улсаас Осакад суугаа Ерөнхий консулын газрын хамт олонд талархал илэрхийлье.  

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *