Өсвөрийн парламент 2022 – Эрчим хүч

🤩 Өсвөрийн Парламент 2022 хөтөлбөрийн оролцогчид 2022.11.27-ны өдөр Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт 🔋“Дулааны IV цахилгаан станц” төрийн өмчит хувьцаат компани болон Эрчим хүчний зохицуулах хорооны үйл ажиллагаатай танилцах аялалд оролцов.

🎯 Энэ удаагийн аяллын хүрээнд эрчим хүчний салбарын хууль эрх зүйн орчин, төрийн байгууллагуудын чиг үүрэг, эрчим хүчний үнэ цэнийг талаар мэдлэгтэй боллоо. Мөн дулаан болон цахилгааныг хэрхэн үйлдвэрлэдэг, зохистой хэрэглээ гэж юу болох, эрчим хүчийг хэрхэн хэмнэж, үр ашигтай хэрэглэх арга, эрчим хүчний тарифын хэрхэн тооцдог талаар мэдлэг, мэдээлэлтэй болсон юм.

🚀”Өсвөрийн парламент-2022” хөтөлбөрийн оролцогчид НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгуудын талаар мэдлэгтэй болохын зэрэгцээ байгальд ээлтэй амьдралын хэв маяг, эрчим хүчний хэрэглээ, хэмнэлтийн тухай болон парламентын боловсрол, хүний эрхийн талаар мэдлэг, мэдээлэлтэй болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *