“Парламентын боловсрол” хөтөлбөр орон даяар амжилттай хэрэгжиж байна.

Улсын Их Хурлын Тамгын газраас хүүхэд, залуучуудад парламент, түүний хууль тогтоох үйл ажиллагааны талаар ойлголт, мэдлэгийг өгөх, хууль тогтоох үйл ажиллагаанд оролцох чадвартай иргэнийг төлөвшүүлэх зорилготой “Парламентын боловсрол” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөрийг орон даяар хэрэгжүүлэхэд “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төслөөс дэмжлэг үзүүлж байна.

Энэ хүрээнд УИХ-ын Тамгын газар болон төслийн хамтарсан ажлын хэсэг “Парламентын боловсрол” хөтөлбөрийг сурталчлан таниулах зорилгоор Баян-Өлгий, Ховд, Увс аймагт ажиллалаа. Ажлын хэсэг тус аймгуудын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, түүний ажлын алба, Засаг даргын Тамгын газрын ажилтнуудтай уулзаж хөтөлбөрийн талаар мэдээлэл өгсөн бөгөөд ЕБС-ийн түүх, нийгэм судлалын багш нарт “Парламентын боловсрол” хөтөлбөрийн сургалтын арга зүйн талаар танилцууллаа. Түүнчлэн ЕБС-ийн 10, 11 дүгээр ангийн 137 сурагчдад “Парламент ба Улсын Их Хурал” сэдвээр сургалт зохион байгууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *