УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн, Д.Ганбат нар Баянхонгор аймгийн Хууль тогтоомж сурталчлах төвийн нээлтийн үйл ажиллагаанд оролцов

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн А.Адьяасүрэн, Д.Ганбат нар орон нутагт ажиллаж, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг танилцуулж, иргэдийн саналыг авч ажиллаж байна. Гишүүд өнөөдөр /2023.05.13/ Баянхонгор аймагт ажиллах үеэрээ тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Хууль тогтоомж сурталчлах төвийн нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо. Нээлтийн үйл ажиллагаанд...

Өвөрхангай аймаг Хууль тогтоомж сурталчлах төвтэй боллоо

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр /2023.05.13/ Өвөрхангай аймагт ажиллаж, Хууль тогтоомж сурталчлах төвийн нээлтийн үйл ажиллагаанд оролцов. Монгол Улсын Их Хурал болон түүний Тамгын газрын 2019-2024 оны Стратеги төлөвлөгөөнд аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурталчлах төв байгуулах зорилт тусгагдсан. Уг стратегийн хүрээнд...

“D-Parliament” аппликейшн нээлтээ хийлээ.

Иргэдийн оролцоог бүхий л түвшинд ханган, ил тод, эргэх холбоотой цахим парламентыг бэхжүүлэх зорилготой “D-Parliament” аппликейшн НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ!  “My D-Parliament” цахим систем нь хуулийн төсөлд санал авах,  цахим хэлэлцүүлгийн платформ, иргэдээс өргөдөл, гомдол хүлээн авах шугам, Улсын Их Хурлын үйл ажиллагааны цахим товхимол гэсэн үндсэн 4 функцтэй. Тодруулбал, цахим системд  Улсын Их...

“Парламентын боловсрол” хөтөлбөр орон даяар амжилттай хэрэгжиж байна.

Улсын Их Хурлын Тамгын газраас хүүхэд, залуучуудад парламент, түүний хууль тогтоох үйл ажиллагааны талаар ойлголт, мэдлэгийг өгөх, хууль тогтоох үйл ажиллагаанд оролцох чадвартай иргэнийг төлөвшүүлэх зорилготой “Парламентын боловсрол” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөрийг орон даяар хэрэгжүүлэхэд “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төслөөс дэмжлэг үзүүлж байна. Энэ хүрээнд УИХ-ын Тамгын...

Өсвөрийн парламент 2022 – Эрчим хүч

Өсвөрийн Парламент 2022 хөтөлбөрийн оролцогчид 2022.11.27-ны өдөр Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт “Дулааны IV цахилгаан станц” төрийн өмчит хувьцаат компани болон Эрчим хүчний зохицуулах хорооны үйл ажиллагаатай танилцах аялалд оролцов. Энэ удаагийн аяллын хүрээнд эрчим хүчний салбарын хууль эрх зүйн орчин, төрийн байгууллагуудын чиг үүрэг, эрчим хүчний үнэ цэнийг талаар...

Парламент гэж юу вэ?

Сурагчийн гарын авлагыг доорх холбоосоор татаж авна уу. Парламент 12-14 нас PDF татах Парламент 15-17 нас PDF татах Багшийн гарын авлагыг доорх холбоосоор татаж авна уу. Парламент 12-14 нас PDF татах Парламент 15-17 нас PDF татах