Хамтран суралцахуй модуль сургалт

“Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” дэд төслийн хүрээнд хэрэгжүүлж буй “Парламентын боловсрол – Сургагч багш” дэд хөтөлбөрийн “Хамтран суралцахуй” модуль сургалт 2022 оны 9 дүгээр сарын 23-24-ний өдрүүдэд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Өсвөрийн зохион бүтээгчдийн ахлах сургууль дээр амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү сургалтын гол зорилго нь багш нар хичээлээ зохион байгуулах явцдаа хамтран суралцахуйд сурагчдаа хэрхэн чиглүүлэх арга зүй, багш хичээлээ амжилттай зохион байгуулахад хэрэглэгдэх бусад 10 гаруй арга зүйг судлан, дадлагажуулах байлаа. Сургалтын үеэр “Парламентын боловсрол” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ашиглагдах гарын авлага болон “Хамтран суралцахуй” гарын авлага дахь арга зүйг хувирган хичээлээ заан туршиж багууд бие биедээ фийдбэк өгч санал, туршлагаа хуваалцаж харилцан суралцсан нь онцлог байсан ба хөтөлбөрт хамрагдаж буй багш нараа 10 баг тус бүрээр хувааж ажилласан нь дараагийн сургалт үйл ажиллагаанд дэмжлэг болж байна.

“Хамтран суралцахуй” сургалтаар оролцогч багш нарыг багаар хуваан баг тус бүр 7-11-р ангийн нийгмийн ухааны хичээлээс сонгон сургалтыг хөдөлгөгч хүчин зүйлд суурилсан шинээр сурсан арга зүйгээ ашиглан төлөвлөгөө гарган танилцуулж хэлэлцүүлэг өрнүүллээ. Мөн асуудлыг шийдвэрлэх DOVE аргыг туршин хэрэгжүүлэв. Тус хөтөлбөр нь 2022 оны наймдугаар сараас эхлэн дөрвөн сарын хугацаанд үргэлжилнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *