Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Л.Өлзийсайхан өнөөдөр (2023.06.29) Парламентын номын сангийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцохоор ирсэн Ерөнхий боловсролын сургуулийн номын сангуудын холбооны төлөөлөл, “Тэргүүний уншигч-Д.Нацагдорж тэмдэгтэн” сурагчидтай уулзлаа. Ерөнхий нарийн бичгийн дарга соёл түгээгч номын санчид, номонд дуртай хүүхэд багачуудтай уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд, Улсын Их Хурлын...
Month: June 2023
Дархан-Уул аймгийн “Өсвөрийн парламент” бүлгэмийн багш, сурагчидтай санал солилцлоо
Дархан-Уул аймагт ажиллаж буй Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, хууль зүйн ухааны доктор Л.Өлзийсайхан өнөөдөр (2023.06.19) үдээс хойно тус аймгийн “Өсвөрийн парламент” бүлгэмийн сурагчидтай уулзалт хийлээ. Тус бүлгэм буюу Дархан-Уул аймгийн “Өсвөрийн парламент” хөтөлбөр 2021-2022, 2022-2023 оны хичээлийн жилд хоёр удаа зохион байгуулагдсан байна. Бүлгэмийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын...
Орон нутгийн өөрийн удирдлагын байгууллагын төлөөллийг хангах, ил тод байх зарчмын талаар танилцуулав
Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, хууль зүйн ухааны доктор Л.Өлзийсайхан өнөөдөр (2023.06.19) Дархан-Уул аймагт ажиллаж, Улсын Их Хурал болон нутгийн өөрийн удирдлагын үйл ажиллагаа, нээлттэй, ил тод байдал, парламентын шинэчлэлийн бодлогын талаар тус аймгийн иргэдийн төлөөлөгчид, Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, иргэдэд танилцууллаа. Тэрбээр, Монгол Улсын Их Хурал...
Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга С.Насанбаттай уулзлаа
Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан өнөөдөр (2023.06.19) Дархан-Уул аймагт ажиллаж байна. Тэрбээр тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Насанбаттай уулзаж, Улсын Их Хурлаас явуулж буй бодлого, үйл ажиллагаа, эрх зүйн шинэтгэлийн талаар танилцууллаа. Мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд Хууль тогтоомж сурталчлах төв байгуулж, иргэд, олон нийттэй...
“Парламентын ардчиллыг бэхжүүлэхэд сэтгүүлчдийн оролцоо” сургалтад оролцогчид Зочин илтгэгчидтэй санал солилцлоо
Улсын Их Хурлын Тамгын газраас Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд “Бодлогод залуусын хяналт” төрийн бус байгууллагатай хамтран “Парламентын ардчиллыг бэхжүүлэхэд сэтгүүлчдийн оролцоо” сургалт зохион байгуулж байна. Энэ сарын эхнээс эхэлсэн тус сургалтад залуу сэтгүүлчдийн зэрэгцээ иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцож байна....
Парламентын боловсролын сурагчдын анхны клуб Нийслэлийн ерөнхий боловсролын 148 дугаар сургуульд байгуулагдлаа
Улсын Их Хурлын Тамгын газраас 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс “Парламентын боловсрол” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн билээ. Хоёр дахь жилдээ амжилттай хэрэгжиж буй тус хөтөлбөрийн хүрээнд 102 багшийг сургагч багшаар бэлтгэсний нэг нь Нийслэлийн ерөнхий боловсролын 148 дугаар сургуулийн багш Г.Баярмаа юм. Тэрбээр энэ хөтөлбөрөөс олж авсан мэдлэг, мэдээллээ...