📌”Өсвөрийн Парламент-2024″ хөтөлбөрийг “Өсвөр үе – Эрүүл мэнд” сэдвийн хүрээнд УИХ-ын Тамгын Газар, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, НҮБ-ын Хүүхдийн Сан, Гэр бүл, хүүхэд хөгжил, хамгааллын ерөнхий газар, Монголын Скаутын Холбоо хамтран зохион байгуулж байна.
📌Өнгөрсөн 3 жилийн хугацаанд манай хөтөлбөрт 21 аймаг, 9 дүүргийн нийт 330 сурагч хамрагдсан бөгөөд үргэлжлүүлэн 126 сурагчаар бүл нэмэхэд бэлэн болоод байна.
📌Тус хөтөлбөрт ЕБС-ийн 9-11-р ангийн сурагчид оролцох боломжтой бөгөөд шалгаруулалтын бүртгэл 🇲🇳 Монгол орон даяар нээлттэй явагдаж эхэллээ.
📌Хөтөлбөрт 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүргээс нийт 126 сурагч сонгон шалгаруулна. Үүнд хүүхдийн оролцооны байгууллагуудаас төлөөлөл сурагчдыг урилгаар оролцуулна.
📅Энэ жилийн хөтөлбөр 2024 оны 11-р сараас 2025 оны 6-р сар хүртэл зохион байгуулагдах юм.
Хөтөлбөрөөс юуг сурч мэдэх вэ?
🌏 Тогтвортой хөгжлийн зорилгуудын талаар
🗣 Парламентын боловсрол, хүний эрхийн талаар
🩺Өсвөр насны эрүүл мэндийн болон эрүүл амьдралын хэв маягийн тухай ойлголтууд
🤝 Багаар ажиллах ур чадварт суралцах
⚡️ Нөлөөллийн ажлын дадлага туршлагатай болох
📌 ХЭРХЭН БҮРТГҮҮЛЭХ ВЭ?
2024.11.12-ны өдрийн 21 цагаас өмнө доорх Google Forms линкээр орж бүртгүүлээрэй.
📍Онлайн анкет нь дараах хэсэгтэй
1. Дээрх өгөгдсөн Google Form-ийн асуултуудад хариулах.
2. Видео бичлэг
“Сургуулийн орчинд хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хэрхэн хамгаалах вэ?” сэдвийн хүрээнд 1-2 минутад багтаан бичлэг хийн илгээх (Гар утсаар бэлтгэж болно)
3. Эсээ
“Хэрвээ би УИХ-ын гишүүн байсан бол…” сэдэвтэй 200-300 үгтэй эсээ бичнэ.
Дэлгэрэнгүй мэдээллийг:
👍“Өсвөрийн Парламент хөтөлбөр” Фейсбүүк пэйж хуудас
📷 “teen.parliament“ Инстаграм хаяг
☎️ 89006688, 99187323