2022 оны 09-р сарын 16-18-ны өдрүүдэд Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагдсан “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022” намрын арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын Тамгын газраас хэрэгжүүлж буй “Парламентын боловсрол” хөтөлбөрийн зүгээс 3,200 гаруй хүүхэд, залуучуудад хөтөлбөрийн гарын авлага, хэрэгцээт материалуудыг түгээн танилцуулж, УИХ-ын Тамгын газрын сургагч багш нар хөтөлбөрийн үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг оюутан сурагчдад хүргэн, “Парламентын боловсрол” танин мэдэхүйн хөгжөөнт тэмцээнийг зохион байгуулж амжилттай оролцлоо. “Парламентын боловсрол” хөтөлбөрийн асраар зочилж, номын баярын арга хэмжээнд идэвхтэй оролцсон хүүхэд залуучууд Та бүхэндээ хөтөлбөрийн хамт олны зүгээс талархал илэрхийлье.