Парламентын боловсрол олгох хөтөлбөрийн тухай

 

Парламентат ёсны түүх, хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаа, түүнтэй холбоотой нийтлэг мэдлэгийг олон нийтэд олгож, парламент болон иргэдийн хооронд эерэг харилцааг дэмжих, хууль тогтоох үйл ажиллагаанд оролцох чадвартай иргэдийг төлөвшүүлэхийг парламентын боловсрол гэж ойлгож болно.

Парламентын боловсролын зорилтот бүлэг

  • Олон нийт
  • Хүүхэд багачуудад (насны ангиллаар)
  • Залуучууд
  • Парламентын гишүүд, ажлын албаны ажилтнууд
  • Төрийн албан хаагчид, хэвлэл мэдээллийнхэн

Мэдлэг олгох хэлбэр

  • Сургалтын хөтөлбөр боловсруулах
  • Гарын авлага бэлтгэх
  • Сургагч багш бэлтгэх
  • Боловсрол, насны ангиллаар сургалт зохион байгуулах
  • Мэдээллийн цахим сан үүсгэх, веб сайт ажиллуулах
  • Радио, ТВ-ийн нэвтрүүлэг бэлтгэх
  • Лекц, үзэсгэлэн зохион байгуулах

Парламентын боловсролын мэдлэг

  • Төр улсын түүх
  • Үндсэн хуулийн мэдлэг
  • Парламентын түүх, үйл ажиллагаа
  • Парламентат ёсны талаарх мэдээлэл
  • Парламентын талаарх үндсэн ойлголтууд зэрэг мэдлэг, мэдээлэл.