“D-Parliament” аппликейшн нээлтээ хийлээ.

Иргэдийн оролцоог бүхий л түвшинд ханган, ил тод, эргэх холбоотой цахим парламентыг бэхжүүлэх зорилготой “D-Parliament” аппликейшн НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ!

 “My D-Parliament” цахим систем нь хуулийн төсөлд санал авах,  цахим хэлэлцүүлгийн платформ, иргэдээс өргөдөл, гомдол хүлээн авах шугам, Улсын Их Хурлын үйл ажиллагааны цахим товхимол гэсэн үндсэн 4 функцтэй.

Тодруулбал, цахим системд  Улсын Их Хуралд өргөн баригдсан хуулийн төслүүд байршина. Иргэд  тэдгээр төсөлд саналаа өгөхөөс гадна нийгэмд тулгамдаж буй халуун сэдвээр тус платформ дээр цахим хэлэлцүүлэг өрнүүлэх боломжтой. Иргэдийн  санал олны дэмжлэгийг авч тодорхой тоон хэмжээст хүрснээр Улсын Их Хурлын байнгын хороо болон Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны түвшинд хэлэлцэгдэн, шийдвэрлэгдэх боломж бүрдэж байгаа юм.

Ийнхүү  цахим систем хэрэглээнд нэвтэрснээр таны сонирхож буй хуулийн төслийн үе шат бүр ил тод болохоос гадна өргөдөл, гомдол, санал, хүсэлтээ илгээх боломжтой болно. Мөн долоо хоног бүрийн даваа гарагийн өглөө бүртгэлтэй хэрэглэгчдэд өмнөх 7 хоногийн Улсын Их Хурлын үйл ажиллагааны тойм болон ирэх 7 хоногийн хурлын товыг тогтмол мэдээлэх юм. Түүнчлэн чуулганы хугацаанд “Төрийн мэдээлэл” эмхтгэлийг цаг тухайд нь хавсралтаар илгээнэ.

Иргэд хуулийн төслийн зүйл, заалтын талаарх санал бодлоо олон нийтийн сүлжээнд бусадтай хуваалцах функцийг тус цахим системд бий болгосон нь хуулийг боловсруулах шатнаас нь эхлэн олон нийтийн оролцоог хангаж, сурталчлан таниулахад  чухал ач холбогдолтой юм.

Мөн https://d.parliament.mn цахим хуудаст нэвтэрч дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах боломжтой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *