Парламентын боловсрол мэтгэлцээний тэмцээн

Швейцарын хөгжлийн агентлаг Монгол Улсын Их Хурлын Тамгын газартай хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” дэд төсөл Монголын Карл Попперын мэтгэлцээний холбоотой хамтран “Парламентын боловсрол” мэтгэлцээний аварга шалгаруулах тэмцээнийг 2022 оны 5 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Энэхүү Карл Попперын мэтгэлцээнд Дархан-Уул, Дорноговь, Орхон аймаг, Улаанбаатар хотоос тус бүр гурван гишүүнтэй нийт 64 баг оролцлоо.

Парламентын боловсролын хөтөлбөрийн хүрээнд зохиогдсон Карл Попперын нэрэмжит тэмцээний нийт төлөөлөгчдийг 16 бүлэгт хувааж, аваргын төлөө тоглолтоос бусад бүх тоглолт Отгонтэнгэр дээд сургуулиуд зохион байгуулагдсан. Ингээд Орхон аймгийн Мэргэд болон Эрдэм-1 багуудын аваргын төлөөх тоглолт 2022 оны 5-р сарын 30-ны өдөр Төрийн ордны гэр цогцолборт боллоо. “Парламентын боловсрол” мэтгэлцээний тэмцээний аварга шалгаруулах тэмцээн, шагнал гардуулах ёслолын үйл ажиллагааг сүүлийн хоёр өдрийн мэтгэлцээний тэмцээний тойм бичлэгээр нээж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Швейцарын хөгжлийн агентлагийн дэд дарга Бенуа Мейэр-Биш нар үг хэллээ. Нэгдүгээр байрын шагналыг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Эрдэм-1 багийнханд гардуулж, хоёрдугаар байрын шагнал болон Шилдэг илтгэгчийн шагналыг Швейцарын хөгжлийн агентлагийн дэд дарга Бенуа Мейэр-Биш Мэргэд багт, М.Мөнх-Эрдэнэ нарт гардуулан өглөө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *